Нэгдсэн шалгалтын тест - Анагаахын хими хичээл

2012 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Тэнхимийн багш нар

Нэгдмэл шалгалтанд  зориулсан  Анагаахын хими

хичээлийн тест

1.Химийн ШУ бодисын ямар хувиралыг судалдаг вэ?

1.Физик хувирал

2 Өнгөний хувирал

3.Бодисын хувирал

4. Химийн хувирал

5.Аль ч биш

2.Анагаахын хими хичээлээр химийн ШУыг ямар ШУ тай холбон  судалдаг вэ?

1.Физикийн  ШУ

2 Анотоми

3.Экологийн ШУ

4. Анагаах ухаантай

5.Аль ч биш

3.Дараах жижиг хэсгүүдээс аль нь ямагт эерэг цахилгаан цэнэгтэй байдаг вэ?

А. Электронууд

В. Ионууд

С. Нейтронууд

D. -жижиг хэсгүүд

Е. А-D хариултууд аль нь ч тохирохгүй

4.Дараах жижиг хэсгүүдээс аль нь хамгийн их масстай байх вэ?

А) Электрон  

В)  Протон  

С)  -бөөм

 D)  Нейтрон  

Е)   Позитрон

5.Бодисын  хамгийн жижиг эгэл хэсгүүдийг сонго

          1.Электрон

2.Нейтрон    А

3.Протон

4.Элемент

5.Молекул

6.Атомын бүрдэл хэсэг болох электрон нь зөвхөн сөрөг цэнэгтэй материаллаг бие болохын зэрэгцээ ...................... шинжтэй.

          А. Электронлог               

          Б.Долгионлог

С)  бөөмлөг

 D)  хуваагдмал

Е)    нэгдмэл

7.Элементийн валент чанар гэж вэ?

A. Атомууд адил элементийн нэг юмуу хэд хэдэн атомыг нэгдүүлэх чадвар                                                                                                               B.Атомуудын өөр элементийн нэг юмуу хэд хэдэн атомыг нэгдүүлэх чадвар

      C. Ионууд өөр элементийн нэг юмуу хэд хэдэн атомыг нэгдүүлэх чадвар

      D. Молекулууд өөр элементийн нэг буюу хэд хэдэн атомыг нэгдүүлэх чадвар

      E. Аль нь ч биш

8.Электроны гадаад давхрааны ямар орбиталь электроноор бөглөгдсөн                                                           элементүүдийг S  элемент гэх вэ?

       1. D-орбиталь

       2 f-орбиталь

       3. P -орбиталь

       4. S -орбиталь

         5. Аль нь ч биш

9.Атомын  гадаад давхрааны  F орбитал электроноор бөглөгдөж байгаа  элементийг ямар элемент   гэх вэ.?    

1.P-элемент          

2.S-элемент

3.D-элемент

4.F-элемент .

10.Орбиталь гэсэн ухагдахуунд шууд хамааралгүй хариуг заана уу

А. Сөрөг цэнэгийн бөөгнөрөл    

В. Иончлолын энерги

С. Электроны нягтын хуваарилалт

D. Орон зайд тэгш хэмтэйгээр хуралдсан цэнэгүүд

Е. Электроны орших магадлал бүхий орон зай

11.Энергийн d дэд түвшин дээр хамгийн их утгандаа хэдэн электрон байрлах вэ?

А.  2             В.  8             С. 10            D. 14            Е. 18

12.Хүний биед орших элементүүдийн төлөв байдал

А. нэгдэл     

В.  атом

С. ион

D. молекул

Е.  Дан байдлаар

13.Иодын атом нь хлорын атомаас:

А. Валентийн электроны тоогоороо ялгаатай

В. Цахилгаан сөрөг чанараараа их

С. Атомын радиус ихтэй

D.Протоны тоогоор бага            

Е. Бага атом масстай

14.1s22s23 болон 1s22s24 гэсэн электроны конфигурацтай X ба Ү элементүүдийг харьцуулж зөв хариуг сонгоно уу.

А.X ба Ү нь металлууд    

В.X нь Ү-атомаас цахилгаан сөрөг чанар ихтэй

С.Х-н цемийн цэнэгийн тоо 7    

D.Ү нь инертийн хийн конфигурацтай.

Е.X ба Ү хоорондоо урвалд орж давс үүсгэнэ

15.Электроны гадаад давхрааны ямар орбиталь электроноор бөглөгдсөн                                                           элементүүдийг P  элемент гэх вэ?

1. D-орбиталь

 2 f-орбиталь

 3.S-орбиталь

4. P-орбиталь

5. Аль нь ч биш

16.Нүүрстөрөгчийн 136С изотоп нь:

А. цөмдөө 13 протонтой            

В. 6 валентийн электронтой

С. нейтроноосоо олон тооны протоныг агуулна

D. харьцангуй атом масс нь 6

Е. 147N гэсэн нуклидтай ижил тооны нейтроныг агуулна

17.Аль хариулт үелэх системд тохирохгүй вэ?

А. Дэс дугаар нь цөмийн протон ба нейтроны тоог заана.

В. Изотопууд цэнэгийн тоогоороо адил, харин атом массаараа янз бүр байна

С. Нэг бүлгийн элементүүдийн валентийн электроны тоо ижилхэн

D.Нэг үеийн дагуу зүүнээс баруун тийш цахилгаан сөрөг чанар ихэснэ.

Е. Хажуугийн бүлгийн элементүүд d ба f давхрагыг электроноор дүүргэнэ

18.Хүний бие махбод дахь микроэлементүүдийн хувьд ямар хариулт тохирохвэ?

1.Энзимыг идэвхижүүлэхэд нөлөөлдөг металл ионууд ихэвчлэн

микроэлементүүд байдаг

2.Микроэлементүүдийн катион нь гол төлөв хелат комплексийн нэг

хэсэг байдаг.

3.Бие махбодид микроэлементүүд хоол хүнсээр дамжин нөхөгдөж

байдаг

4.Нүүрстөрөгчийн 14 масстай изотоп бол микроэлемент мөн

5.Микроэлементүүд бүгдээрээ хажуугийн бүлгийн элементүүд

19.Хажуугийн бүлгийн элементүүдийн нийтлэг шинж

А. Бүгд металлууд

В. Бүгдээрээ адилхан электроны конфигурацтай

С. Гадна талын давхраанд d- орбиталууд электроноор дүүргэгдэнэ

D.Гадна талын давхраанд р- орбиталууд электроноор дүүргэгдэнэ

Е.   Эдгээр элементүүд нь ямар ч биохимийн ач холбогдолгүй

20.Биогений элементүүдийн үүргүүдийг тодорхойлно уу?

1.Бие организмд их хувиар агуулагддаг        

2.Физиологийн өндөр үүрэг гүйцэтгэдэг.

3.Хими биологийн өндөр ач холбргдолтой

4.Химийн урвалыг зохицуулдаг.

5. Бие организмд  агуулагддаггүй

21.Үелэх системийн нэг үеийн элементүүд

А. химийн шинж чанараараа ижилхэн

В. цахилгаан сөрөг чанараараа ялгаатай

С. адил тооны валентийн электронтой  D. дэс дугаарууд нь ижил

Е. бүгд металл бишүүд

22.Үндсэн бүлгийи элементүүдийн хувьд аль хариу нь тохирох вэ?

          1.Бүгд металлууд

          2.Гадна талып давхрааны s ба р- орбиталууд электроноор дүүргэгдэнэ.

          3.Электрон конфигурац нь адилхан

4.Үндсэн бүлгийн элемент болох иод ба селен нь микроэлементүүд

бөгөөд эссенциал бодис юм.

          5.Үндсэн бүлгийн элемент болох магни ба кальци нь биогены

микроэлементүүд юм.

23.Хажуугийн бүлгийн элементүүдэд аль хариулт тохирох вэ?

          1.Бүгд металлууд

          2.Молебден ба Манган нь микроэлементүүд бөгөөд эссенциал бодис

          3.Хажуугийн бүлгийн элементүүд комплекс нэгдэл үүсгэх онцгой чадвартай

          4.Электрон конфигурацаараа ялгаатай

          5.Гадна талын давхрагад d- орбиталууд элетроноор дүүргэгдэнэ

24. Натрийн ионд тохирох хариуг заана уу?

1. Натри исэлдэхэд үүснэ.

2. Электрон байгууламж нь

3.Усан уусмалдаа гидратжина.

4.Натрийн амотын радиусаас гидратжсан натрийн ионы радиус их

5.Эсийн дотор талд эсийн гаднахаас натрийн ионы концентраци бага

25.Кали  нь ....... үндсэн элемент

1.Эсийг хамгаалагч   

2. Ясыг бүрдүүлэгч

3.Эсийн доторхи

4.Эд эсэд хүчилтөрөгч хүргэгч

5.элементүүдийн холбох хүч

25. Химийн холбоо гэж юуг хэлэх вэ?

1.Атомуудын хоорондох холбоо    

2. Молекул хоорондын хүч

3.Атомуудын хоорондох нэгдэл

4.Атомуудын хоорондын хүч

5.элементүүдийн холбох хүч

27.Ионы холбоонд тохирохгүй хариуг сонгоно уу.

А. цахилгаан таталцах хүчний үйлчлэлээр үүснэ

В. цахилгаан соронзон чанараараа эрс ялгаатай атомуудын хооронд

          үүснэ

С.  холбоо нь чиглэлгүй

D.хоолны давсньг оронт торонд ионы холбоо үйлчилнэ

Е.  холбооны энерги нь устөрөгчийн холбооныхоос бага

28.Ковалентийн холбоонд тохирох хариуг заана уу.

1.цахилгаан сөрөг чанараараа ойролцоо буюу ижилхэн атомуудынхооронд үүснэ          

          2.чиглэлтэй

3.р-орбиталуудын давхцалын үр дүнд үүсэж болно

4.хослоогүй электронуудын харилцан үйлчлэлээр үүснэ

5.цахилгаан сөрөг чанараараа эрс ялгаатай атомуудын хооронд үүснэ

29.Ковалентын ба ионы холбоо ямар нийтлэг шинж ?

А. тус холбоонууудаар холбогдоход хоёуланд нь давс үүснэ

В. тус хоёр холбоо хоёулаа дундын хос электроны дүнд үүснэ

С.  хоёулаа цахилгаан таталцах хүчний үйлчлэлийн үр дүнд үүснэ

D.  хоёулаа устөрөгчийн холбооноос илүү хүчтэй

Е   хоёулаа чиглэлтэй

30.Устөрөгчийн холбоонд тохирохгүй хариуг заана уу.

А)  усньг молекулуудын хооронд үүснэ

В)  бодисын буцлах температурт нөлөөлнө

С)  ДНХ-ийн давхар-хеликс бүтэц үүсэхэд нөлөөлнө

D)  NH ба ОН хооронд донор, ковалент холбогдсон N ба О хооронд

акцепторын үүрэг гүйцэтгэнэ

Е  мембраны бүтцэнд тосны хүчлүүдийн нэгдэн байршихад гол үүрэг

гүйцэтгэнэ

31.NH3 молекулаас (NH4+) ион үүсэхэд устөрөгчийн ион нь ямар химийн хобоогоор нэгдэх вэ?

          A.Туйлт ковалент

          B.Туйлгүй ковалент

          C.Донор-Акцептор

          D.Устөрөгчийн хобоо

          E.Ионы холбоо

32.Дараах өгүүлбэрүүдээс бурууг нь заана уу?

          A.Хүхэрт устөрөгчийн молекул координацын хобооны дүнд үүссэн

          B.Кальцын хлорид ионы холбооны дүнд үүссэн

          C.Аммиакийн молекул нэг чөлөөт хос электронтой

          D.Хүчилтөрөгчийн молекул хэд хэдэн чөлөөт хос электронтой

          E.Шээгийн молекул ковалентийн холбооны дүнд оршино.

33.Ковалентийн  холбоо гэж ямар холбоог хэлэх вэ?

1.Атомуудын хоорондох холбоо  

  2.Атомуудын хоорондох хүч       

 3.Атомуудын хоорондох нэгдэл             

4.Сөрөг цэнэгтэй атомуудын хооронд үүснэ

34.Дараах молекулуудын аль нь өнцгөн бүтэцтэй вэ?

          A.HCI           B.H2O          C.NH3                D.C2H6               E.CH4

35.Химийн хобооны ямар шинж чанар нь молекулын хэлбэрийг тодорхойлдог вэ?

          A.Ханах чанар

          B.Чиглэлтэй чанар

          C.Туйлшрах чанар

          D.Хобооны урт

          E.Холбооны энерги

36.Ионы холбоонд тохирохгүй хариуг заана уу?

1.Үелэх системийн цахилгаан сөрөг сөрөг  чанараараа эрс ялгаатай амомууд холбогдоно.

2.Органик биш, талст оронт орын бүтэцтэй давсууд ионы холбоогоор холбогдоно.

          3.Ионы холбоо чиглэлгүй

          4.Ионы холбооны энерги ойролцоогоор 40 кДж/моль

          5.Холбооны хүч температур нэмэгдэхэд ихэснэ.

37. Хоёр ба түүнээс дээш элементийн атомаас тогтох бодисыг ................ гэнэ.

A. Нийлмэл бодис           

B.Дан бодис          

C.Холимог бодис

D. Энгийн бодис

E.Өндөр молекулт нэгдэл

38.Химийн урвалын хурд нь нэгж хугацаанд урвалд орсон бодисын ямар өөрчлөлтөөр тодорхойлогдох вэ?

       1. Даралт

       2.Температур  

       3.Катализатор

       4. Концентраци

       5. Аль нь ч биш

39. Уусмалын ...............гэдэг нь нэгж эзэлхүүнд байгаа бодисын тоо хэмжээ юм.

          1.Даралт     

2.рН  

3.Молекул 

4.Концентраци

5.Аль нь ч биш

40.Урвалд орж байгаа бодисын конентрац нэмэгдэхэд урвалын хурд ихэсдэгийг тайлбарлана уу?

A. Урвалын температур нэмэгдэх учир         

B.Молекулын кинетик энерги ихэсдэг учир   

C.Нэгж эзэлхүүн дэх молекулын тоо олширсонтой холбоотой мөргөлтийн тоо ихсэх учир

D.Савны эзэлхүүн өөрчлөгдөх учир

E. Идэвхжилийн энерги өөрчлөгдөх учир

41.Катализаторыг хэрэглэснээр урвалын хурд ихэсдэг шалтгааныг олно уу

          A.Урвалын идэвхжлийн энергий ихэсдэгтэй холбоотой

          B.Урвалын идэвхжлийн энергий багасдагтай холбоотой

          C.Тогтвортой комплекс нэгдэл үүсдэг

          D.Молекулын мөргөлдөлтийн тоо ихэсдэг

          E.Урвалд дулаан ялгарснаар

42.Химийн урвалын хурдад нөлөөлөх хүчин зүйлүүдийг сонго.

          1. Шинж чанар

          2. Концентраци     

3. Температур                                     

4. Катализатор      

5. Гадаргуу

43.Химийн тэнцвэр гэж юуг хэлэх вэ?

A. Шулуун ба эргэх урвалын хурд тэнцэх                

В. Урвал шулуун урвалын чиглэлд явагдах

C. Урвал эргэх урвалын чиглэлд явагдах     

D . Аль  нь ч биш

44.Химийн тэнцвэрийн концентраци гэж юу вэ?

A.  Урвал эргэх урвалын чиглэлд явагдах үеийн концентраци    

В. Урвал шулуун урвалын чиглэлд явагдах үеийн концентраци

C. Урвалын хурд тэнцэх   үеийн концентраци

D . Аль  нь ч биш

45.Тэнцвэрт байгаа тогтолцоонд гадны ямар нэг хүчин зүйлсээр үйлчилбэл уг үйлчлэлийг бууруулах чиглэлд тэнцвэр шилжинэ. Энэ нь ямар зарчим бэ?

A.Ле-Шателегийн зарчим          

В. Урвалын хурд тэнцэх зарчим

C. урвалын хурд тэнцэх үеийн концентрацийн зарчим

D . Аль  нь ч биш

46. Урвалд орж байгаа бодисын хэмжээг нэмэгдүүлэхэд урвалын хурд ихэсдэг,учир нь нэгж хугацаанд мүлекулуудын харилцан үйлчлэлцэл олширно

47Химийн термодинамик юуг судалдаг вэ?

A.Химийн урвалын хурд

B.Химийн урвалын чиглэл

C.Химийн урвалын дулааны зүй тогтол

D. Химийн урвалын хурд

E. Химийн урвалын дулааны эффект

48.  Эндотерм урвал гэж ямар урвалыг хэлэх вэ?.

A.Урвалын дүнд дулаан шингээнэ

B.Урвалын дүнд дулаан ялгаруулна

C.Химийн урвалын дулааны зүй тогтол

D. Урвалын дүнд дулаан өөрчлөгдөх

49.  Экзотерм урвал гэж ямар урвалыг хэлэх вэ?.

A.Урвалын дүнд дулаан шингээнэ

B.Урвалын дүнд дулаан ялгаруулна

C.Химийн урвалын дулааны зүй тогтол

D. Урвалын дүнд дулаан өөрчлөгдөх

E. Урвалын дүнд дулаан өөрчлөгдөхгүй

 50.Г.И. Гесс нь химийн ямар хуулийг нээсэн вэ?

1. Авогодрийн хууль                           

2.Термохимийн  үндсэн хууль             

3. Масс хадаглагдах хууль

4.Термодинамикийн 1- р хууль

5. Аль нь ч биш                 

51.Гиббсийн чөлөөт стандарт энергид ∆G0 тохирох хариуг заана уу

          1.Урвал хурдан  явагдах тусам түүний утга нь бага байдаг.

          2.Урвалын тэнцвэрийн тогтмолтой хамааралтай

3.Экзергон урвалын үед сөрөг утгатай

4.Тэнцвэр тогтсон үеийн урвалд орж буй бодисуудын концентрацын тусламжтай тооцоолно

          5.Урвалын явцад хийгдэх максимал ажлыг илтгэнэ

52.Химийн урвалын үед шингээгдэж байгаа болон ялгарч байгаа энергийн хэмжээг химийн урвалын дулааны ................ гэнэ.

1. Энерги              

2.Кинетик    

3. Өөрчлөлт 

4. Эффект

53.Химийн энерги огт хоосноос  бий болохгүй, устаж үгүй болохгүй, харин нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ.   Үүнийг.............  хууль  гэнэ.

A. Термодинамикийн -1 дүгээр хууль            

В. Термохимийн    

C. Термодинамикийн -2 дүгээр хууль            

D . Дулааны хууль

54. ..........гэсэн тэмдэглэгээ нь стандарт нөхцлийн дор 1моль бодис урвалд ороход гарсан энтропийн өөрчлөлтийг илэрхийлнэ.                                                            A. ∆S0           B.   Н0         C. T 

55.Гиббсийн чөлөөт энергид  G тохирохгүй хариуг заана уу

A.Холбоот урвалын үед урвал тус бүрийн Гиббсийн чөлөөт энергийг Аррениусийн тэгшитгэлийн тусламжтай олно.

B.Урвалын Гиббсийн чөлөөт энергийн утга нь температураас хамаардаг

C.Редокс урвалын Гиббсийн чөлөөт энергийг цахилгаан хөдөлгөгч хүчний тусламжтай тооцоолж болно.

D.Хэрэв ∆G0 мэдэгдэж байвал тэнцвэрийн тогтмолын тусламжтай олж болно.

E.Тэнцвэр тогтсон системд Гиббсийн чөлөөт энергийн өөрчлөлт тэгтэй тэнцүү

56.Гиббсийн чөлөөт энерийг ба түүний томъёонд ∆G = ∆Н - Т∆S тохирохгүй хариуг заана уу

          A.G –ийг гол төлөв кДж/моль нэгжээр илэрхийлдэг

B.Хэрэв ∆Н утга хасах бөгөөд  энтропи ∆S ихэссэн тохиолдолд ∆G -ийн утга сөрөг гарна

          C.Хэрэв урвал аяндаа явагдаж байвал ∆G –ийн утга сөрөг байна.

D.Хэдийгээр энтотерм урвал боловч энтропи эрс нэмэгдэж байвал ∆G –сөрөг утгатай байж болно.

E.Амьд эсийн хувьд  G = О байдаг

57.Ямар тохиолдлуудад урвал экзергон явагдах вэ?

          1.Катализатор оролцсон үед

          2.∆Н  - ийн утга сөрөг үед

          3.Дулаан ялгаруулдаг урвалын үед

          4.G  -ийн утга сөрөг үед

          5.Катализарто орролцоогүй урвалын үед

58.Дараах өгүүлбэрүүдийн зөв бурууг хянана уу

          1.Гиббсийн чөлөөт энергийн томъёо нь ∆G  = ∆S  -  Т∆S байна

          2.Тэнцвэр тогтсон урвалын ∆G  = О байна.

          3.Аяндаа явагддаг урвалын ∆G < О – ийн утга эерэг байна.

          4.Урсах тэнцвэрийн үед ∆G < О байдаг

          5.Хэрэв ∆Н  < О бол урвал ямагт экзегон явагдана

59.термодинамикийн 1 хуулийн тодорхойлолтыг сонгоно уу?

          A.Энергий шилжих механизм, зүй тогтол

          B.Энергийн эквивалент шилжилт

          C.Урвалын дулааны шилжилт

          D.Урвалын дулааны эквивалент шилжилт

          E.Энерги хатуу эквивалент хэмжээтэйгээр нэгээс нөгөөд шилжинэ.

60.термодинамикт ямар системийг нээлттэй систем гэдэг вэ?

          A.Орчинтойгоо бодисын ба энергийн солилцоо хийдэг систем

          B.Орчинтойгоо көвхөн энергийн солилцоо хийдэг систем

          C.Орчинтойгоо зөвхөн бодисын солилцоо хийдэггүй систем

          D.Орчинтойгоо бодисын болон энергийн хийдэггүй систем

          E. Орчинтойгоо бодисын ба энергийн солилцоо хийдэггүй систем

61.Титрийн уусмал гэж ямар уусмалыг хэлэх вэ?

A.  титрт зарцуулагдсан уусмал                                                  

B. Хүчил суурийн  уусмалууд

C. үл мэдэгдэх рН бүхий уусмал

D. титрлэлтэнд хэрэглэсэн индикаторын уусмал

E. титрлэлтэнд зарцуулсан хүчлийн уусмал

 

62.Доорхи  бичигдсэн хариултаас тухайн асуултыг зөв хариултыг тохируулан онооно уу?

1.Уусмал                  A.нийлмэл бодис

2..Ус                         B.Уусгагч ба уусагчаас тогтсон систем

3.Холимог                 C.1 элементийн атомоос тогтсон.

4.Коллойд уусмал    D.жижиг хэсгүүд нь жигд тархсан.

5. Дан бодис             E.зөвхөн усны молекулаас тогтоно.

A. 1C,2A,3E,4B,5D

 B.1B,2E,3A,4B,5C

C. 1E,2D,3A,4B,5C

D.1D,2E,3A,4B,5E

63.Уусмалын концентрацийн хэмжээ нь уусмалын юугаар илэрхийлэгдэх вэ?

1.. Уусмал дах устөрөгчийн ионы концентраци өөрчлөлт                                 2. Уусмал дах устөрөгчийн ионы концентрациас логарифтм авах

          3. Уусмал дах ууссан бодисын  молийн тоо хэмжээгээр

          4. Уусмал дах ууссан бодисын тоо хэмжээгээр

5. Аль нь ч биш

64.Хүчил нь протоныг ялгаруулна. Тэд  протоны донорууд. Суурь протоныг нэгдүүлнэ. Тэд протоны акцепторууд. Үүнийг .................. хууль гэнэ.

A. Хүчил суурийн онолын Бренстедийн                                                           B. Хүчил суурийн диссиацийн онол

C.хүчлийн Бренстедын онол

D. суурийн протоны онол

E. Аль нь ч биш

65.Протолизын урвал гэж ямар урвалыг хэлэх вэ?                                                              1. Давс  ба хүчил

2.Исэлдэн ангижрах

3.Гидролизын

4.Хүчил ба суурийн

66.Биошингэнүүдийн  рН- ыг тохируулан онооно  уу?

1.Шүлс                             A. рН- 6.6-6.8

2.Шээс                             B. рН-4.8-7.5

3.Цусны сийвэн                C. рН-7.4-7.5

4.Хөлс                              D. рН-1.7-1.3

5.Ходоодны шүүс             E.  рН-4.0-4.4

                          A. 1A,2B,3C,4E,5D

      B.1B,2E,3A,4B,5C

      C. 1E,2D,3A,4B,5C

      D.1D,2E,3A,4B,5E

67.Хүчил суурийн онолын Бренседийн тодорхойлолтыг олно уу?

A. Хүчил нь протоныг ялгаруулна.Суурь протоныг нэгдүүлнэ.

B. Хүчил нь протоныг нэгдүүлнэ.Суурь протоныг ялгаруулна

C. Хүчил нь протоныг нэгдүүлнэ.Суурь протоныг нэгдүүлнэ.

D.Хүчил нь протоныг ялгэруулна.Суурь протоныг ялгаруулна

E. Аль нь ч биш

68. Суурийг бага багаар хүчил рүү нэмэх, хүчлийг бага багаар суурь руу нэмж   өгөх үйлдлийг ......................гэнэ.                 

A. Аль нь ч биш     

B. Буферлэлт        

C. Уусгах   

D. Титрлэлт

E.  Дусаах

69.Ходоодны шүүсний рН-ыг тодорхойлоход  хэрэглэдэг индикаторыг заана уу?

A. Метилоранж

B. фенолфталейн 

C. Цардуул

D.  эрихром

E.  K2CrO4

70.Ундны усны хатуулаг тодорхойлоход  хэрэглэдэг индикаторыг заана уу ?

A. Метилоранж

B. фенолфталейн 

C. Цардуул

D.  эрихром

E.  K2CrO4

71.Ходоодны шүүсний рН-ыг тодорхойлоход хэрэглэдэг титрийн уусмалын заана уу?

A. 0.1м NaON

B. фенолфталейн 

C. H2SO4 

D.  трилон -Б

E.  Аль нь ч биш

72.Ундны усны хатуулаг тодорхойлоход хэрэглэдэг титрийн уусмалыг заана уу?

A. 0.1м HCl

B. фенолфталейн 

C. H2SO4 

D.  трилон -Б

E.  Аль нь ч биш

73. ..........гэсэн тэмдэглэгээ нь стандарт нөхцлийн дор 1моль бодис урвалд ороход гарсан энтальпийн өөрчлөлтийг илэрхийлнэ.                            

A. ∆S0           B.   Н0         C. T            D. V1                   E. V2

74.  Протолизын урвал гэж ямар урвалыг хэлэх вэ?                                       

A. A.Хүчил ба суурийн

B. Давс ба хүчил   

C. Исэлдэн ангижрах

D. Гидролизын урвал      

E. Аль нь ч биш

75. Хүчил буюу суурийг нэмэхэд, мөн шинэгэлэхэд рН-ынхаа утгаа тогтмол хэмжээнд хадгалж чаддаг уусмалыг ...............гэнэ.                                                  

A. Ханасан уусмал          

B. Коллойд уусмал                   

C. Буфер уусмал

D. Холимог

E. Аль нь ч биш

76.Буфер уусмалын рН-ийн хэмжээг 1 нэгжээр өөрчлөхөд зарцуулагдах хүчил суурийн хэмжээг ................... гэнэ.                                                                 

1.Титрийн хэмжээ

2.Буферийн төрөл           

3.Буферийн шинж

          4. Буферийн багтаамж

5.Уусмалын багтаамж

77.Талхны хүчиллэг тодорхойлоход  хэрэглэдэх индикатор, уусмалуудыг  сонго

1. Эрихром хар

 2. шүлтийн уусмал                   

3. трилон -Б

4. фенолфталейн  

5. хүхрийн хүчлийн уусмал

78.Уусмалыг усаар шингэлэхэд концентраци нь ихэсдэг, учир нь уусмалын нэгж эзэлхүүнд ноогдох молекулын тоо цөөрнө.

79. Уусмалын рН гэж юу вэ?     

1. Уусмал дахь устөрөгчийн ионы концентраци өөрчлөлт                                2. Уусмал дахь устөрөгчийн ионы концентрациас логарифм авах

          3. Уусмал дахь ууссан бодисын молийн тоо хэмжээгээр

          4. Уусмал дахь устөрөгчийн ионы концентрациас авсан логарифм утга

5. Уусмал дахь ууссан бодисын тоо хэмжээгээр

80. Ямар ч тохиолдолд рН-ынхаа утгаа тогтмол хэмжээнд хадгалж чаддаг     уусмалыг ямар уусмал гэх вэ?                                

1. Ханасан уусмал          

2. Коллойд уусмал          

3. Холимог

4. Буфер уусмал

5. Аль нь ч биш

81. Шээсэнд хлор тодорхойлох ямар ач холбогдолтой вэ?

          A.Хлорын ионыг таних

B.Бөөрний эмгэг

C.Шээсэнд дэх давсны хэмжээг тодорхойлох

D.

E.

82. Бие махбодид гол үүрэг гүйцэтгэдэг биологийн буфер системүүдийг сонго

1.Гидрокарбонатын буфер                  

2.Фосфатын буфер

3.Уургийн ба амин хүчлийн буфер

4.Гемоглобины

83.Изотоник уусмалын заана уу?

A. Ижил осмос даралт бүхий уусмал  

B. Бага осмос даралт бүхий уусмал    

C. Их  осмос даралт бүхий уусмал     

D. Осмос даралт бүхий шингэн

C. Осмос даралтгүй шингэн

84.Дарааах асуултыг зөв харгалзуул. Биологийн шингэнүүдийн усны агууламжийг ол.

                    1.Нулимс                         A.73%

2.Мөгөөрс                        B.99%

3.Уураг тархи                   C.50%

4.Холбогч эдийн               D.79%

5.Элэг                              E.69%

      A. 1C,2A,3E,4B,5D

       B.1B,2E,3A,4B,5C

      C. 1C,2A,3B,4D,5E

      D.1D,2E,3A,4B,5E

85. Хүчил буюу суурийг нэмэхэд, мөн шинэгэлэхэд рН-ынхаа утгаа тогтмол хэмжээнд хадгалж чаддаг уусмалыг ...............гэнэ.                                                 

A. Ханасан уусмал          

B. Коллойд уусмал                   

C. Буфер уусмал

D. Х олимог

C. Аль нь ч биш

86. Ямагт хагас нэвтрүүлэгч мембран оролцон явагддаг тэнцвэрүүдийг сонгоно уу?

1. Нернстийн тархалт

2. Доннаны тэнцвэр

3.Осмос

4.Диализ

5.Адсорбци

A. 1ба 5зөв           

B. 2,3 ба 4 зөв                 

C. 3ба 5зөв 

D. 1,2 ба 3 зөв      

C. Аль нь  ч тохирохгүй

87.осмост тохирохгүй хариуг илрүүлнэ үү

A.Мембранаар зөвхөн уусгагчийн молекул нэвтрэнэ харин ууссан бодисууд нэвтэрч үл чадна.

Bусмалын осмос даралт нь ууссан бдисын концентрацтайй шууд пропорциональ байна.

          C.Осмос даралт температураас үл хамаардаг

D.0,1 М кальцийн хлоридын усан уусмалын сомос даралт 0,1М глюкозын усан уусмалын осмос даралтаас ойролцоогоор 3 дахин их байна.

          E.Цусны плазмтай харьцуулвал цэвэр ус нь гипотоник уусмал байна.

88.Эсийн доторх уусмалаас бага осмос  даралттай  уусмалыг …. уусмал  гэнэ

          A.Гипотоник

          B.Изотоник

          C.Гипертоник

          D.Ханасан

          E.Хэт ханасан

89.устай  харьцуулахад аль нь  бренстедийн хүчил  байж  чадахгүй вэ?

          A.HCI

          B.HCN

          C.NH3

          D.H2S

          E.HSO4-

90.Эрүүл  хүний цус ба  ходоодны  шүүүсний  харгалзах  РН-н  утгыг  заана уу?

          A.35-7.65 ба 1.3-1.8

          B.35-7.45  ба  1-2

          C.7.40-7.45 ба 1.3-1.8

          D.7.37-7.43  ба  1.3-1.8

          E.7.35-7.45 ба 1.4-2

91.Ходооны шүүсний хүчиллэг тодорхойлох ямар ач холбогдолтой вэ?

          1.Ходоодны рН-г тогтоох

           2. Ходоодны хүчлийг саармагжуулах

           3.Ходоодны  эмгэг өөрчлөлтийг илрүүлэх

          4.рН-г өөрчлөх

92.Дисперсийн орчин гэж юу вэ?

1.Дисперсийн систем дэх уусагч

2.Орчинд тархсан жижиг хэсгүүд

3.Жижиг хэсгүүд жигд тархсан уусмал

          4.Дисперсийн систем дэх уусгагч

5.Уусгагч ба уусагч

93.Биологийн систем дэх дисперсийн системүүд аль нь вэ?

          1.Хүний цусны эротроцит

2.Гэдэсний савханцар

3.Ханаиадны вирус

4.Шүлхийн вирус

 5.Гликогений вирус

94. Гомоген систем гэж юу вэ?

1.Систем нэг фазаас тогтсон бол

2.Систем хэд хэдэн фазаас тогтсон бол

3.Уусгагч ба уусагчаас тогтсон

4. Уусмал ба уснаас тогтсон

95. Дисперсийн систем гэж юу вэ?

1. Дисперсийн систем дэх уусагч

2. Жижиг хэсгүүд жигд тархсан уусмал

3. Орчинд тархсан жижиг хэсгүүд

           4. Дисперсийн орчин ба дисперсийн фазаас тогтоно.

5. Уусгагч ба уусагч

96. Цус ямар төрлийн уусмал вэ?

          1.Эмульс

2. коллойд уусмал

3.дисперс систем

4.суспенз

 5.жинхэнэ уусмал

97.Коллойд уусмал гэж юу вэ?

1.Ханасан уусмал

2. Жижиг хэсгүүд жигд тархсан уусмал

3. Орчинд тархсан жижиг хэсгүүд

          4.Уусмал дах жижиг хэсгүүд жигд тархсан уусмал

5.Уусгагч ба уусагч

98. Биологийн систем дэх коллойд системүүд аль нь вэ?

          1.Цус

2. Цусны сийвэн

3.Нугасны шингэн

4.Шээс

 5.Цусны тунгалаг

99.Аэрозольд тохирох дисперс системийн бүрэлдэхүүн хэсгүүд.

          A.Дисперс орчин нь хатуу, фаз нь хий

          B.Дисперс орчин нь хий, фаз нь хий

          C.Дисперс орчин нь шингэн, фаз нь хий

          D.Дисперс орчин нь хий, фаз нь хий, шингэн, хатуу

          E.Дисперс орчин нь шингэн, фаз нь хатуу

 100.Коллоид уусмалын жижиг хэсэг ямар бүрэлдэхүүн хэсгээс тогтдог вэ?

          A.Дисперсийн орчин

          B.Дисперсийн фаз

          C.Цөм адсорбцийн ба диффузийн үе

D.Цөм ба гранул

          E.Зөвхөн гранул

101.Дисперсийн фаз гэж юу вэ?

1.Дисперсийн систем дэх уусагч

2. Жижиг хэсгүүд жигд тархсан уусмал

3. Орчинд тархсан жижиг хэсгүүд

          4. Дисперсийн систем дэх уусгагч

5.Уусгагч ба уусагч

102. Гетероген систем гэж ямар системийн хэлэх вэ?

1.Систем нэг фазаас тогтсон бол

2.Систем хэд хэдэн фазаас тогтсон бол

3.Уусгагч ба уусагчаас тогтсон

4. Уусмал ба уснаас тогтсон

5.2 фазаас тогтсон систем

103. Амин хүчил ямар функциональ бүлэг агуулах вэ?

1.Гидроксиль

2.Карбосил

3.Карбонил

4.Амин бүлэг

5.альдегид бүлэг

104.Нүүрс ус гэж ямар нэгдлийг хэлэх вэ?

1.Альдегид бүлэг агуулсан олон атомт спирт

2.Кетон бүлэг агуулсан олон атомт спирт

3.Олон атомт спиртүүд

4. Альдегид ба  кетон бүлэг агуулсан олон атомт спирт

5.Амин бүлэг агуулсан нэгдэл

105.Глюкоз ямар нүүрс усанд хамаарах  вэ?

 1.Гидроксиль

2.Кетон

3.Карбонил

4.Альдегид

4.Амин бүлэг

106. Витамин В12-ийн химийн нэршилийг сонго.

1. Ретинол

2. Филлохинон

3.Тиамин             

4. Цианокобальт амин

5. Биотин

 

107. Нүүрс усыг глюкозын мономероос  хамааруулан хэд ангилдаг вэ?

1.Моносахарид /энгийн нүүрсус/

2.Дисахарид / олигосахарид/

3.Полисахарид/ нийлмэл нүүрс ус/

4.Пентоза

5.Гексоза

108.Глюкоза ямар функциональ бүлэг агуулдаг вэ?

1.Гидроксиль

2.Карбосил

3. Кетон

4. Альдегид

5.Амин бүлэг

109.Витаминуудыг хэд ангилдаг вэ?

          1.Олон атомт

2.Усанд уусдаг

3.Энгийн витамин

4.Тосонд уусдаг

5.Нийлмэл витамин.

110.Витамин С-ийн химийн нэршилийг сонго.

1. Ретинол

2. Филлохинон

3.Тиамин             

4. Аскорбины хүчил

5. Биотин

111.  Амин хүчил нь карбон хүчлийн радикалын нэг буюу хэд хэдэн устөрөгчийн атом нь амин /NH2/ бүлгээр халагдахад үүсэх нэгдэл юм. Амин хүчил  нь пептид хобоогоор холбогдоход уургийн молекул үүснэ.

112. Практикт тогтвортой рН бүхий уусмалыг буфер уусмал гэнэ. Буфер ууусмалуудад ацетатын буфер, аммиакийн, уургийн ,карбонатын, фосфатын зэрэг буферууд багтана. Ацетатын  буферийн томъёо нь  СН3СООН+СН3СООСа

 

113.Хүнсний бүтээгдэхүүний хүчиллэг тодорхойлох ямар ач холбогдолтой вэ?

A.Уусмалын рН-г тодорхойлох

B.Бөөрний эмгэг өөрчлөлтийн илрүүлэх

C.Эрүүл хүнсний рН-г хэмжээг тогтоох

D.хүнсний бүтээгдэхүүний хүчиллэг тодорхойлох

E.

114. ВитаминВ1-ийн химийн нэршилийг сонго.

А. Ретинол

B. Филлохинон

C.Тиамин

D. пантотены хүчил

E.тималин          

115. Дисахаридуудыг заана уу?

1.лактоз

2.сахароз

3.мальтоз

4. Глюкоз

5.Гексоза

116.Фруктоз  энгийн нүүрс усны функциональ бүлгийг заана уу?

 1.Гидроксиль

2.Карбосил

3.Альдегид

4.Кетон

5.Амин бүлэг

117.Витамины ангилалыг заана уу?

          1.Олон атомт

2.Усанд уусдаг

3.Энгийн витамин

4.Тосонд уусдаг

5. Нийлмэл витамин.

118.Эмнэлэгт физиологийн уусмал нэрийн хэрэглэдэг уусмалыг заана уу

1.0,5%KCl

2.0,8%NaCl

3.09%NaCO3

4.09%NaCl

5.0,1% CaCl2

119.Кальци ба магнийн катион агуулсан усыг хатулагтай ус гэнэ. Усыг байнгын ба түр зуурын хатуулагтай ус гэж үздэг. Байнгын ба түр зуурын хатуулагтай усны хатуулагын нийлбэрийг усны ерөнхий хатуулаг гэнэ,

120.А-витамин  ба ретинол нь усанд уусдаг. Харин Е-витамин ба токоферол нь тосонд уусдаг. Ретинол болон токоферол нь  хоёулаа тосонд уусдаг.

121. В12-витамин  ба цианокобальтамин нь усанд уусдаг. Харин С-витамин ба аскорбины хүчил  нь тосонд уусдаг.  В12 болон С-витамин  нь  хоёулаа усанд уусдаг.

122. В6 витамины химийн нэршил пиридоксол юм. Харин В2 витамины  химийн нэршил рибофлавин юм.   Дээрхи витаминууд хоёулаа усанд уусдаг.

123. В15 витамины химийн нэршил пангамын хүчил юм. Харин  РР витамины  химийн нэршил никотины хүчил юм.   Дээрхи витаминууд хоёулаа тосонд  уусдаг.

 

124. Д витамины химийн нэршил эргокальциферол юм. Харин  В1 витамины  химийн нэршил тиамин  юм.   Дээрхи витаминуудаас зөвхөн эргокальциферол нь тосонд  уусдаг.

125. К витамины химийн нэршил филлохинон юм. Харин  В3 витамины  химийн нэршил пантопены хүчил  юм.   Дээрхи витаминуудаас зөвхөн  филлохинон нь тосонд  уусдаг.

126. К- нь эсийн доторхи элемент юм. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмждэг.  Харин кали нь  макроэлемент хамаарна.

127. Эмнэлэгт ариутгалын зориулалтаар хэрэглэдэг уусмалуудыг заана уу?

                    1.содын уусмал

2.спиртын уусмал

3. давсны уусмал

4.KMnO4-ын уусмал

5.Глюкозын уусмал

128. Натри нь эд эсийн усны солилцоог зохицуулдаг. Эсийн гаднах элемент юм. Иймээс натри нь микроэлементэд хамаарна

 

129. Магни нь стрессийн эсрэг элемент юм.  Хлор нь  биошингэний осмос даралтыг зохицуулдаг.  Эдгээр элементүүд нь микроэлементэд хамаарна.

 

130. Кальци нь ясыг бүрдүүлэгч гол элемент бөгөөд бие махбодын нийт кальцийн 99% нь ясанд агуулагдана. Иймд кальци нь макроэлемент болно

131.Иод нь оюун ухааныг идэвхжүүлэгч элемент юм.Цусан дах иодын хэмжээ нь бамбай булчирхайн үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд иод нь микроэлемент юм.

1-р дамжааны оюутнуудын анхааралд

2012 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Тэнхимийн багш нар

Лекцийн сүүлийн 7 хоногт нэгдсэн шалгалттай. Шалгалтандаа  бэлтгээрэй.

Даамын тэмцээнд багш Ц.Болормаа  1-р байр

Ширээний теннисний тэмцээнд багш Н.Батбаяр  1-р байр

Сагсан бөмбөгийн тэмцээнд тэнхимийн баг 1-р байр

Гар бөмбөгийн тэмцээнд тэнхимийн баг 3-р байр эзэллээ.

Нийт багш нартаа Монголын багш нарын баярын мэнд хүргэе.

2012 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Тэнхимийн багш нар

Анагаахын физик хичээлийн лекцүүд

2011 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Тэнхимийн багш нар

БИОМЕХАНИК

Бие даалтын сэдэв

2011 оны 11-р сарын 11 Нийтэлсэн Тэнхимийн багш нар

Оюутны  бие дааж судлах  зүйл.

1.     Атом цөмийн бүтэц

2.     Гидродинамикийн үндсэн  ойлголт

3.    Эсийн  ба мембраны  бүтэц,  байгууламж

4.    N  ба Р   төрлийн  нөлөө дамжуулагчийн  шинж чанар. Хагас дамжуулагч өсгөгчийн төрөл,  ангилал,  онцлог

5.     Нүдний ба чихний бүтэц,  байгууламж

      Ашиглах   ном зүй

1.    Ж. Гомбожав,  Н. Мөнхцэцэг  “ Анагаахын физик”,  УБ   2004 он

2.    Л. Ажнай  “ Ерөнхий физик” /дадлагын  хичээлийн авлага/, УБ  2007 он

3.    Ж. Гомбожав  “Анагаахын биофизик”  1-р дэвтэр  УБ  1999он

4.    Н. Мөнхцэцэг  “ Анагаахын  биофизик” 2-р дэвтэр  УБ  2000он

5.    Л. Ажнай,  Ц.Сүхбаатар,  Н. Мөнхцэцэг, Ц. Оюунчимэг, П. Жаргалбат                            “ Дадлагын хичээлийн гарын авлага”   УБ   2009 он

6.     Н. Амартүвшин ба  бусад, “ Биофизикийн дадлагын хичээлийн сорил”  2001он

7.    А. Самдан  “Физик”   УБ   1986 он

8.    James  E.Martin, John Wiley & Sons,  Physics  for  Radiation Protection

9.    Joseph  John Bevelacgua  2004, Wily – Vch Basic Health Physics

10. А.Н. Ремизов.  Медицинская и биологическая физика. М.”Высшая школа”

11. Н.М. Ливенцев. Курс физики. М. ”Высшая школа”   1987он